Баян-Өлгий аймгийн Бугат сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Бугат сумын ИТХ

МЭДЭЭЛЭЛ


нийт 149

БУГАТ СУМЫН ИТХ-ЫН Ээлжит VII ХУРАЛДААН БОЛЛОО

2014-12-11 205
Бугат сумын ИТХ - ын ээлжит VII хуралдаан амжилттай болж өндөрлөв. Хуралдаанд сумын засаг даргын 2014 - онд хийсэн ажлыг хангалттай гэж дүгнэв.

Залуучуудын улсын аваргад Б.Серик түрүүллээ

2014-12-10 215
Дархан хотноо болсон улсын начин Ж.Чулууны нэрэмжит үндэсний бөхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний дүн гарлаа. Хүчит 168 бөх барилдсан тэмцээний түрүү бөхөөр Баян-Өлгий аймгийн уугуул, аймгийн арслан Б.Серик тодорсон байна. Эхний арван байрт орсон бөхчүүдийн нэрсийг жагсаавал: Б.Серик Д.Аззаяа С.Төгсжаргал Б.Батсайхан Я.Бумбаяр Б.Зоригтбаатар Э.Өлзийсайхан Т.Эрхэмбаяр Б.Батбаян
khural.mn

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ САРЫН АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА

2014-12-04 220
Бугат сумын хэмжээнд мал хулгайлах, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, захиргааны зөрчлийг илэрүүлэх, таслан зогсоох, сум, аймгийн төв рүү тээвэрлэж буй мах, малын гаралтай түүхий эд, мод, модон материалыг хянан шалгах, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хууль болон ГХУС багц хуулиудын хэрэгжилтийг хангах зорилгоор сумын ГХУСАЗСЗөвлөл, цагдаагийн хэсгийн төлөөлөгч Х. Досжантай хамтран нэгдсэн арга хэмжээг 2014 оны 12 дугаар сарын 01-ээс, 12 дугаар сарын 25 ны хүртэл нэг сарын хугацаатай тусгай төлөвлөгөө гарган зохион байгуулан явуулж байна
khural.mn

БУГАТ СУМЫН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

2014-12-04 215
Өнөөдөр Тэргүүлэгчид хуралдаж, 7дугаар хуралдааны товийг тогтоож, Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөд хяналт тавих комисс байгуулалаа
khural.mn

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр

2014-12-02 215
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Бугат сумын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сумын ХМэргэжилтэн, ЗДТГ-ын хууль зүйн ажилтан, нийгмийн ажилтан нар гарын бэлгээ тарааж баярлуулав

Эрүүл мэндийн зөвлөгөө

2014-11-28 227
Хийжүүлсэн ундаа уусны дараа шүдээ угааж болохгүй Хооллож дуусмагцаа амны хөндийгөө сайтар цэвэрлэх хэрэгтэй гэж шүдний эмч нар зөвлөдөг. Тэгвэл хоол идсэнээс хойш нэг цагийн дараа шүдээ цэвэрлэх ёстой гэнэ.Учир нь хооллосноос хойш 20-30 минутад амны хөндий дэх хүчил, шүлтийн тэнцвэр алдагдсан байдаг тул энэ үед шүдийг сойздож угаахад амархан гэмтэж, паалан нь нимгэрэх аюултай юм байна. Ялангуяа хийжүүлсэн ундаа ууж дуусмагцаа сойз шүүрч авахгүй байх нь дээр. Учир нь хийжүүлсэн ундаа зэрэг хүчил ихтэй хүнс шүдний гадаргуу буюу паалангийн доод давхаргыг “иддэг” байна. Ийм үед шүдийг сойзоор цэвэрлэхэд тус болохоосоо илүүтэйгээр хүчлийг шүдний гүн рүү “тээвэрлэх” аюултай. Үүнээс үүдэн шүд гэмтэх магадлал өндөр байдаг аж.

Сонин хачин

2014-11-28 219
А360 буюу “Лена” замыг дэлхийн хамгийн аюултай замын нэг хэмээн үздэг байна. Уг зам нь ОХУ-ын нутагт байдаг бөгөөд урт нь 1163 км аж. Нэг хэсэг газраа засмал замтай бол зарим хэсэгтээ зам нь дуусч намаг гарч ирдэг гэнэ. 2012 оноос бага багаар замыг засаж эхэлсэн бөгөөд 2014 оноос зам засварын ажлыг албан ёсоор эхлэх гэсэн боловч дахин хойшлуулсан байна. Зоригтой нэгэн л энэ замаар явах болов уу.

Сумын аварга шалгаруулах шатрын тэмцээн зохион байгууллагдлаа

2014-11-26 219
Монгол Улсад шинэ Үндсэн хууль баталсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд шатрын спортыг орон нутагт жигд хөгжүүлэх,түгээн дэлгэрүүлэх,Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдах шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах 2014 оны тэмцээнд оролцох шатрчныг сонгон шалгаруулах зорилгын хүрээнд Бугат сумын ИТХ, ЗДТГазар, Орон нутгийн шатрын холбоотой хамтран “Шатрын сумын аварга шалгаруулах” тэмцээн зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Тэмцээнд эрэгтэй 8, эмэгтэй 3 тамирчин оролцож эрэгтэйчүүдээс Ш. Болатбек I байр. Х. Бейсен II, Шегебай III байрт шалгарсан бол, эмэгтэй шатарчидаас Б. Нургүл I, А. Зоя IIбайранд тус тус шалгарав
khural.mn

Зарлал

2014-11-22 231
Монгол Улсад шинэ Үндсэн хууль баталсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд шатрын спортыг орон нутагт жигд хөгжүүлэх,түгээн дэлгэрүүлэх,Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдах шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах 2014 оны тэмцээнд оролцох шатарчныг сонгон шалгаруулах зорилгын хүрээнд Бугат сумын ИТХ,ЗДТГазар,Орон нутгийн шатарын холбоотой хамтран “Шатарын сумын аварга шалгаруулах” тэмцээн зохион байгуулагдах тул Бугат сумын иргэд,хөдөлмөрчид өргөнөөр оролцоно уу. (Тэмцээн 2014 оны 11-р сарын 22-ны өдөр өглөө 10 цагт сургуульд зохион байгуулагдана.)

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9023
7393 / 82%
1013 / 11%
292 / 3%
325 / 4%