Баян-Өлгий аймгийн Бугат сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Бугат сумын ИТХ

ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ


нийт 2

Даргын мэндчилгээ

2014-11-24 249
Бугат сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын цахим хуудсаар зочилж,бидэнтэй уулзаж учирч байгаа эрхэм зочин танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Бугат сумын ИТХ-ын вэб сайтыг өргөнөөр ашиглаж,орон нутгийн бүх шатны өөрөө удирдах ёсны байгууллагын чиг үүрэг, гарсан шийдвэр, хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн үйлчилгээний чанар болон ИТХ-ын төлөөлөгч,тэргүүлэгч нарын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар өөрсдийн санал бодлоо илэрхийлж, бидний ажлыг дэмжихийг нийт иргэд, хөдөлмөрчдөд уриалж байна. Бугат хэмээх энэ нэр монгол улсын хөгжлийн түүхэнд 1959 оны эхээр тодорч хүн бүхний мэдэх Бугат сум болсон билээ. Бугат сум нар мандаж шингээх тэр орон зайд оршин тогтнож ажил амьдралыг өрнүүлэн хөдөлгөөн, халуун дулаан ур амьсгалд оргилуулан, олон жилийг ардаа орхиж өнөөдөртэй золгож байна. Энэ хугацаанд бид бүхнийг маань уламжилан удирдаж ирсэн үе үеийн удирдлагууд ажил амьдралынхаа түүхээр холбогдсон бүх хүмүүс, Бугатаар овоглосон сумынхаа хөгжлийн түүхийг бүтээлцэж яваа эрхэм та бүхэндээ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа мэндчилгээ хүргэж чин сэтгэлийн талархал дэвшүүлж байна. Сайн үйлс дэлгэрэх болтугай. Бугат сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Мешелийн Хуаныш

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%