Баян-Өлгий аймгийн Бугат сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Бугат сумын ИТХ

ТҮҮХ СӨХӨХҮЙ


нийт 1

Сум байгуулагдсан түүх

2014-12-09 193
1940 онд Ховд аймгаас Баян-Өлгий тусгаарлагдан байгуулахад Жаргалант сагсай сум тус аймагт 14 баг, 1021 өрх, үүнээс урианхай 3644, казак 947 хүн, 33720 толгой малтай шилжиж ирсэн байна. 1942 онд Жаргалант сагсайгаас Буянт сум, улмаар одоогийн Сагсай сумын зарим баг тусгаарлагджээ.Дээхэн үеэс Хатуугийн эхээр нутагладаг болсон Толбо сумын хэсэг айл, Буга, Их буланд өвөлжиж, Хатууд зусдаг байсан Улаанхус, Цагаангол сумын хэсэг иргэд 1950 он хүртэл Жаргалант сагсайд харъяалагджээ. 1956 онд тус сум татан буугдаж Хатуу орчмынх нь Алтанцөгц, Өмнөгол чиглэлийнхэн нь Буянт суманд харъяалагдсан ч хоёр жил өнгөрөөгөөд тэд дахин нийлж төрөлх сумаа сэргээж, 1959 оны 2 дугаар сард Бугын Хар усанд Бугат сум байгуулагджээ. Нутаг, ус, байгаль Тус сумын онгон догшин байгаль Бугын гол, Хатуу, Нуурт, Цагаан салаа, Харгайт, Нарийн, Хужирт, Мухар харганат,Халзанбулаг, Усчинбулаг, Баянгол, Хустын нуруу, Хашдаа, Тогтоо, Өлөнт, Оргуу, Цагаан хад, Шарнуур, Хойлог, Орогт, Түймэрт, Мөст, Заг, Хар толгой, Харгайт зэрэг өөр өөрийн өвөрмөц онцлогтой байгалийн үзэсгэлэнт газраас бүрдэнэ. Далай түвшингээс 4148м өндөр мөнх цааст Рашаантийн оргил, Түргэн урсгалт Хатуугийн хүрхрээ, Улаангом, Цагаангол, Баянгол,Хойлог, Тайванбулаг зэрэг цэнгэг гол горхи, Шарнуур, Төгрөг, Нуурт, Ногоон нуур зэрэг нууруудтай, өндөр хадуудад эртний тамга бичиг, газар нутагт нь эрт дээр үеийн бунхан хөшөө элбэг тохиолддог, уул, хад, ой хөвч, гол нууруудад нь аргаль угалз, янгир, шилүүс, ирвэс, зэрлэг гахай, үнэг, хярас, цагаан үен, бүргэд, гүргүүл, хойлог, ёл, төрөл бүрийн араатан, жигүүртэн, загас элбэг. Газар нутагт нь зэс, гянт болд, боржин чулуу, гялтагнуур, төмрийн хүдэр, алт, шохойн чулуу, шороон будаг, барилгын янз бүрийн материалын нөөц ордууд ихтэй. Бугатын нийт нутаг дэвсгэр 142005 га, үүнээс хадлан 2659 га, тариалалт 31 га, бэлчээр 122712 га,ой мод 586 га, ус нуур 997 га, ашиггүй талбай 15020 га гэжээ. Бугат сумын аймаг дахь нутгийн зөвлөлийг У.Хуанган, нийслэл дэх зөвлөлийг Ы.Ханымхан удирдаж, сумын ИТХТ-ын даргаар М.Хуаныш, ИТХ-ын нарийн бичгийн даргаар Х.Жумагүл Засаг даргаар сумын ИТХ –ын гишүүн Х.Ержанат, сургуулийн захиралаар К.Хабдилан, хүний их эмчээр Х.Айымгүл, цэцэрлэгийн эрхлэгчээр К.Серикгүл, соёлын төвийн эрхлэгчээр Ш.Магмут, малын их эмчээр Ш.Көнбай, засаг даргын тамгын газрын даргаар М.Авиш, засаг даргын орлогчоор Х.Амиртай, Засаг даргын тамгын газрын ажилтнаар М.Мухамед, А.Гаукар, Д.Алтангүл, Х.Тилеубек, О.Хамит,Б.Жанболат, Б.Нурбек, Х.Еркежан, С.Лена, М.Мерей, Б.Хавдилминап,С.Нурболат, Ш.Айгүл, Д.Миша, Дайнгүл, үйлчилгээний ажилтан Б.Майра, З.Аманжол, Д.Саулегүл,Х.Муратхан, Т.Есимбай, Р.Сайфилмулик, багийн даргаар Х.Амангажы, Б.Нуграж, А.Хадыс, Х.Алданыш, цагдаагийн төлөөлөгчөөр ,Х.Досжан байгаль хамгаалагчаар Х.Үмбетбай. М.Мереке нар тус тус ажиллаж байна. Бахархан дурсагдах үйлстэн Тус сумыг Алтайн урианхай аймгийн Алтай ханы хошуу байх үед захирагчаар ноён Цэрэндорж нарын хүмүүс, 1921онд Бадрах, 1923 онд Дорлигжав, дараа нь Цагаанбилэг баян, хошууны төв Өлгийд ирж суурьшсан үед дарга Т.Сурахбаяр, эх зохиолч бичээчээр Т.Дүүрэн, Т.Сүжигт, Х.Заяат нар ажиллажээ. Х.Заяат тус сумын анхны шүүгч, Т.Сүжигт Соён хошууны захирагч байсан. 1940 онд Жаргалант, Сагсай сумын дарга М.Норовкаа,нарийн бичгийн дарга Т.Дүүрэн ажиллаж, дараа нь сумын даргаар М.Батаа, Б.Бэгз, Н.Магир, С.Хавдислам, Ж. Шакей, Ц.Замба, Н.Базкей, М.Хайсаман, М.Хашгинбай, Т.Насандэлгэр, М.Бугай, К.Кунтуган, Ш.Зухай, Х.Өмирбек, Ш.Махсут, Ш.Хамза, Ш.Камалаш, Ш.Көнбай, А.Болат, Х.Ержанат.Нарийн бичгийн даргаар Т.Өтнөө, Т.Вандан, Ц.Пүрэв, Н.Цэрэн, Н.Солтым, Ж.Шакей, Е.Молдахан, Т.Шарий, Дэндэв, Хадиша, Ц.Самбуу, Ш.Хамза,Х.Бейсен, Х.Хайв, Х.Амиртай нарын зэрэг хүмүүс ажиллаж байжээ. Монгол улсын гавьяат хуульч Т.Лэгрэв, гавъяат нийсэгч Д.Таштуан, гавъяат эмч Н.Есей, соёлын гавъяат Р.Шынай, гавъяат малчин Бахат нар манай нутгийн хөвгүүд. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт яруу найрагч Б.Ахтаан амьдралынхаа дийлэнх хэсгийг энэ нутагт өнгөрөөж гал голомтоо үлдээж залгамжлуулсан юм. Сургуулийн түүхээс Баян-Өлгий аймгийн анхны казак сургууль /одоо Улаанхусын 10жил/ анхны хичээлээ Бугат сумын хөрсөн дээр хийсэн түүхтэй. “Манай сургуульд сурагчид цуглаж дуусмагц 1928 оны намар бид Ахбалчингаас нүүлгэн Хатуу голын цутгалангийн доод талын их аралд буулгаж, 1929 оны 5 дугаар сарын 20 хүртэл тэнд суурьшин хичээллэв. Бугат сумын бага сургууль анх 1944 оны 8 дугаар сарын 1-нд Жаргалант сагсай сумын бага сургууль нэртэйгээр Өмнөголд 7 эсгий гэртэй, 2 багш, нярав, тогооч, 30 сурагчтай байгуулагджээ. Мөн оны 9 дүгээр сард Бугын хар уст руу нүүж монгол хэлээр хичээллэдэг болсон. 1945 оноос 10 тасалгаатай байшин барих зөвшөөрлийг 50 мянган төгрөгийн төсвийн хамт авч эхлээд барилгыг 1948-1949 оны хичээлийн жилд ашиглалтанд оруулжээ.1953-1954 оны хичээлийн жилээс казак хэлээр хичээллэдэг анги нэмэгдэж ахмад багш М.Макей багшилж эхэлсэн. Бугат сумын бага сугууль 1960 оны 5 дугаар сард Овгорын хясаанд нүүж ирсэн. 1972-1973 оны хичээлийн жилд 14 багш,328 сурагч, 14 техникийн ажилчидтай 8 жилийн сургууль болж өргөтгөгдсөн. 1974-1975 оны хичээлийн жилд тус сургуулийн анхны 8 дугаар ангийг багш Я.Дүгэр дааж 25 сурагчтай төгсгөсөн. Улсын төсвөөр баригдсан 50 хүүхдийн дотуур байрны барилга ашиглалтанд орсон.1979-1980 оны хичээлийн жилд 75 хүүхдийн дотуур байр ашиглалтанд орж уурын халаалттай болсон юм.1980-1981 оны хичээлийн жилд 320 хүүхдийн байртай болж, 1989-1990 оны хичээлийн жилд 10 жилийн бүрэн дунд боловсролын сургууль болон өргөжив.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%