Баян-Өлгий аймгийн Бугат сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Бугат сумын ИТХ

“ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛД НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГЫН ҮҮРЭГ, ОРОЛЦОО” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ

2017-05-09

“ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛД НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГЫН ҮҮРЭГ, ОРОЛЦОО” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ

 

Нэг. ЗОРИЛГО

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын чадавхийг бэхжүүлэх, бие даасан байдлыг хангах, төлөвшүүлэх, хөгжүүлэх,  ИТХ-ын орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмэр, үүрэг оролцоог нэмэгдүүлэх, нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлыг бие даан  шийдвэрлэхэд шинэлэг арга барил,  шинэ санал санаачлагыг нэвтрүүлэх зорилготой юм. 

 

Хоёр. ХУГАЦАА

Илтгэлийг  2017 оны 05 сарын 19-ний өдөр 16:00 цаг хүртэл. 

Аймгийн ИТХ-ын Ажлын албаны Ажлын хэсэгт ирүүлэх. Утас 7042-2461, 7042-3377

 

Гурав. ХАМРАХ ХҮРЭЭ

Аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчид, сумдын Засаг дарга нар, ИТХ-ын Нарийн бичгийн дарга нар болон төрийн албан хаагчид, нийгэмд үйлчилдэг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, ТББ-уудын тэргүүн, сонирхогч иргэн хэн ч оролцох боломжтой. 

 

Дөрөв. ИЛТГЭЛИЙГ ШАЛГАРУУЛАХ ҮНДЭСЛЭЛ

-           Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааг  бэхжүүлэх, хөгжүүлэх  чиглэл байх

-           Орон нутгийн нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудалтай  холбогдсон байх 

-           Шинэлэг санаа, санаачлагыг дэвшүүлсэн байх 

-           Хэрэгжүүлэх боломжтой байх, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон байх

-           Практик ач холбогдолтой байх

 

Тав. ИРҮҮЛЭХ  МАТЕРИАЛД  ТАВИХ  ШААРДЛАГА:

-           5-дээш хуудастай байх

-           Илтгэлийн мөр хоорондын зай 1,5 үсгийн өндөр 12pt, Times New Roman 14-р бичих

-           Нүүр хуудсанд  овог нэр, албан тушаал, сэдвийн нэр, хуудсын тоо бичсэн байх

-           Илтгэлийг бичмэл эхээс гадна файлаар ирүүлэх.

-           Илтгэлд тавигдах шаардлагыг хангаагүй илтгэл, хугацаа хоцорч ирсэн илтгэлийг хүлээн авахгүй.

 

Зургаа.  ШАЛГАРУУЛАЛТ 

Илтгэлийг шалгаруулах ажлын хэсэг байгуулах ба илтгэлийг хүлээж авсаны дараа ажлын хэсэг  НӨУЁБ-ын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр ИТХ-ын орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмэр, үүрэг оролцоог нэмэгдүүлэх  шинэлэг санаа, хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх санал тусгасан 5 илтгэлийг шалгаруулж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулах ба Тэргүүлэгчдээс эхний 3 илтгэлийг шалгаруулж байр эзлүүлнэ. 



Долоо.  ШАГНАЛЫН САН 

1-р байр  Аймгийн ИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”,  мөнгөн шагнал  100.000  төгрөг

2-р байр Аймгийн ИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”,  мөнгөн шагнал   80.000  төгрөг

3-р байр Аймгийн ИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”,  мөнгөн шагнал  50.000  төгрөг

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%