Баян-Өлгий аймгийн Бугат сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Бугат сумын ИТХ

“ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛГҮЙ СУМ” АЯН ЗАРЛАЛАА

2018-02-21

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар хамтран “Гэмт хэрэг, зөрчилгүй сум” шалгаруулах аян зарлалаа.

Уг аян нь энэ сараас эхлэн ирэх 12 дугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд сумдын нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах урьдчилан сэргийлэх ажлыг иргэд олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагатай түшиглэн зохион байгуулах, иргэд олон нийтэд холбогдох хууль тогтоомжийг сурталчлах зорилготой аж.

Аяны хүрээнд сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага болон үйлчилгээний газруудын орчныг бүрэн хянах боломжтой хяналтын камертай болгох, сумдын төвийг хяналтын камерын нэгдсэн системд холбох, иргэдийг нийтийн эргүүлд гаргах, гэмт хэрэг үйлдэж болзошгүй, байнга архидан согтуурдаг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч хүмүүсийн судалгааг цагдаагийн байгууллагатай хамтран гаргаж, төрийн бус байгууллагуудаар дамжуулан соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах зэрэг 21 төрлийн ажил, арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.

Дээрх ажлуудыг сум орон нутагтаа үр дүнтэй зохион байгуулж ажилласан сумдын удирдлагуудыг мотоцикл, компьютер, зургын аппаратаар шагнах ажээ.

Дашрамд дурдахад, өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 319 гэмт  хэрэг  бүртгэгдэж, 2016 оны мөн үеийнхээс  13.5 хувиар өссөн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%