БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН
БУГАТ СУМ
Сумын билэг
тэмдэг
СУМЫН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА
Баян-Өлгий аймгийн Бугат сум нь 1959 онд “Жаргалын зам” нэгдэл нэртэй байгуулагдсан.
Хатуу, Улаантолгой, Сумын төв, Буга гэсэн нийт 4-н багтай
869 өрх, 3251 хүн амьдардаг.
Хүн амын тоогоор Баян-Өлгий аймгийн 13-н сумаас эхнээсээ
4-д ордог ба газар нутгийн хэмжээ 204910 га газар. Өлгий сумыг мах махан, болон
сүү сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор байгуулагдсан сум юм.
Газар зүйн байршил
Баян-Өлгий аймгийн Бугат сум Монгол Улсын баруун хязгаар
Монгол Алтайн нуурууны салбар улсаар хүрээлэгдсэн.
·
Улаанбаатар хотоос 1617 км,
·
Аймгийн төвөөс 5 км зайд байрладаг.
Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Алтанцөгц, Толбо, Сагсай,
Улаанхус сумтай хиллэдэг.
Байгаль, газар зүйн онцлог
Газар зүйн онцлог. Далайн төвшнээс 2300-3700 м өндөр өргөгдсөн уулархаг нутагт
оршдог Сумын нутаг Физик газар зүйн хувиарлалтаар
бүхэлдээ Алтайн уулархаг мужид хамаарагдана.
Газар хөдлөлийн эрчим 7 балл.
Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд
тохиромжтой.
Цаг
уурын нөхцөл.
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.
·
1 дүгээр сарын дундаж температур -25-30 оС
·
7 дугаар сарын дундаж температур +25+30 оС
·
Жилийн дундаж сахины хурд 4-9 м/с
·
Жилийн хур тунадасны хэмжээ 81.3 мм
Газар нутаг
Нийт газар нутгийн
хэмжээ 215002 га.
Зориулалт |
Хэмжээ /га/ |
Нийт талбайд эзлэх хувь |
Хөдөө
аж ахуйн газар |
199388.0 |
92.74 |
Ойн
сан бүхий газар |
1752 |
0.81 |
Усан
сан бүхий газар |
1018 |
0.47 |
Тосгон,
суурингийн газар |
10092 |
4.69 |
|
|
|
Дэд
бүтцийн газар |
2752 |
1.28 |
ЭДИЙН ЗАСАГ
Орон нутгийн төсөв.
Сумын
төсвийн нийт орлого нь 301.2 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн
шилжүүлэг 154.4 сая төгрөг, сумын өөрийн орлого 113.8 сая төгрөгийн орлогоос бүрддэг.
Орон нутгийн
нийт төсвийн зардал нь 569.4 сая төгрөг байна. Нийт зардлын 59 хувь нь
цалин, 8.6 хувь нь нийгмийн даатгалын
шимтгэл, 22.4 хувийг урсгал шилжүүлэг, 10 хувийг нь бусад зардал эзэлж байна.
Эдийн засгийн бүтэц
Сумын хэмжээнд нийт 15 аж ахуй
нэгж төсвийн 6 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Сумд 113734 төгрөгийн
татварыг төвлүүлсэн байна. Аймгийн хэрэглэглээний сүү сүүн бүтээгдэхүүний 5
хувийг хангаж байгаа нь цаашид сүүн сүүн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх боломж
байгааг харуулж байна. Сумын хэмжээнд 2012 оны эцэсээр нийт 61714 толгой мал
тоологдсон байна.
Эдийн засгийн бүтцийг үзүүлбэл:
Хөдөө аж ахуй
Мал
сүргийн бүтэц
Сумын
хэмжээнд 61714 толгой малтайгаас 25 тэмээ, 1999 адуу, 3275 үхэр, 25053 хонь, 31362
ямаа байна.
Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 13.6
мянган толгой мал тоологдсон нь нийт малын 22.0 хувь байна.
213 малчин өрх, 308 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 60 хувийг
эзэлж байна.
Газар тариалан
Сумын хэмжээнд нийт 24.9 га-д газар тариалан
эрхэлдэг. Үүнээс 53.8 хувьд нь төмс, хүнсний ногоо, 46.2 хувьд нь бусад
бүтээгдэхүүн тариалж байна.
Сумын хэмжээгээр жилд 11 га талбайд 20 тонн тэжээлийн ургамал, 0.5
га талбайд 0.5 тонн чацаргана, 1.4 га талбайд 5 тонн хүнсний ногоо, 12 га талбайд
12.5 тонн төмс хураан авч байна.
Инженерийн дэд бүтэц
Зам тээвэр. Зам
тээвэр: Сумын төвийн 4 баг нь 25-100 км зайтай ба шороон замаар холбогддог.
Цахилгаан хангамж. Сум
нь төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбогдсон. холбогдсон.
2012 онд
баруун бүсийн ЦТС-аас цахилгаан -244171 квт/цаг
авсан. Үүнээс 16
албан байгууллага, аж ахуйн нэгжид 48186 квт/цаг
цахилгаан, 274 айл өрхөд 195985 квт/цаг
цахилгаан борлуулсан байна. Борлуулсан цахилгааныг мөнгөн дүнгээр авч үзвэл 18.45 сая
төгрөг бичсэнээс орсон орлого 13.87 сая төгрөг төлөгдсөн байна. 2012 оны жилийн
эцсийн тоогоор 157
малчин өрх нарны зайн үүсгүүртэй байна.
Ус хангамж. Сумын
төвд гүний худаг байхгүй сумын төв аймгийн бохир усны сангийн доод талд байгаа
нь айл өрх цэвэр усаар хангагдах бололцоогүй 2 км зайд оршиж байгааг харуулж
байна. цаашид сумын төвийг гүүний худагтай болгох, айл өрхийг цэвэр усаар
хангах мөн байгууллагыг нэгдсэн цэвэр, бохир усны нэгдсэн системээр холбох нь шаардлагатай.
Ариутгах
татуурга цэвэрлэх байгууламж үгүй
Дулаан хангамж. Сумын
ЗДТГ, Эрүүл мэндийн төв, Цэцэрлэг, Ахлах сургууль, Сургуулийн дотуур байр, Соёл
гэгээрлийн төв зэрэг байгууллагууд нийт 9 нам даралтын зуух ашиглаж дулааны
хэрэгцээгээ хангаж байна.
НИЙГЭМ
Хүн ам
Хүн ам, өрхийн тоо
Үзүүлэлт |
Сумын төвд |
Хөдөөд |
Нийт |
Хүн
амын тоо |
995 |
2256 |
3251 |
Нийт
эрэгтэй 0-4
нас |
429 53 |
1223 140 |
1652 193 |
5-9
нас |
56 |
149 |
205 |
10-14
нас |
51 |
143 |
194 |
15-18
нас |
32 |
81 |
113 |
19-24
нас |
47 |
130 |
177 |
24-29
нас |
34 |
94 |
128 |
30-34
нас |
33 |
90 |
123 |
35-39
нас |
30 |
77 |
107 |
40-44
нас |
27 |
79 |
106 |
45-49
нас |
20 |
52 |
72 |
50-54
нас |
13 |
35 |
48 |
55-59
нас |
10 |
31 |
41 |
60-65
нас |
8 |
15 |
23 |
65-аас
дээш нас |
16 |
46 |
62 |
Нийт
эмэгтэй 0-4
нас |
415 42 |
1284 118 |
1599 160 |
5-9
нас |
51 |
145 |
196 |
10-14
нас |
46 |
133 |
179 |
15-18
нас |
38 |
108 |
146 |
19-24
нас |
53 |
153 |
206 |
24-29
нас |
31 |
86 |
117 |
30-34
нас |
30 |
85 |
115 |
35-39
нас |
34 |
96 |
130 |
40-44
нас |
26 |
72 |
98 |
45-49
нас |
16 |
47 |
63 |
50-54
нас |
13 |
37 |
50 |
55-59
нас |
11 |
33 |
44 |
60-65
нас |
5 |
16 |
21 |
65-аас
дээш нас |
19 |
55 |
74 |
Өрхийн
тоо |
258 |
611 |
869 |
Суурин
хүн ам |
3609 |
||
Түр
оршин суугч |
|
Шилжилт
хөдөлгөөн
Үзүүлэлт |
2008 |
2009 |
2010 |
2011 |
2012 |
Шилжин ирсэн |
17 |
27 |
39 |
32 |
42 |
Шилжин явсан |
11 |
13 |
22 |
37 |
29 |
Цэвэр шилжилт хөдөлгөөн |
6 |
14 |
17 |
-5 |
13 |
Нийгмийн үйлчилгээний барилга,
байгууламж
1 |
Сургууль |
хүүхэд |
409 |
2 |
Сургуулийн дотуур байр |
ор |
50 |
|
|
|
|
4 |
Цэцэрлэг |
хүүхэд |
63 |
5 |
Эмнэлэг /хэвтэж эмчлүүлэх/ |
ор |
18 |
6 |
Спорт заал |
тоо |
1 |
7 |
Биеийн тамирын талбай |
м2 |
90 |
8 |
Соёлын төв |
тоо |
1 |
9 |
Номын сан |
Суудал |
10 |
10 |
Банк |
Тоо |
2 |
11 |
Халуун ус |
тоо |
1 |
Боловсрол
Бугат сумын сургууль нь анх 1944 онд бага
сургууль нэртэй байгуулагдаж анги 2, багш 2, сурагч 30 байсан бол одоо 12
жилийн ахлах сургууль болж 19 бүлэгтэй 409 сурагчтай, 44 багштай, 41 туслах
болон удирдах ажилчинтай үйл ажиллагаа явуулж байна. \
Сургууль,зураг,тайлбар, тодорхойлолт !!!!!
Эрүүл мэнд
Сумын хүн эмнэлэг анх 1959 онд
хүний бага эмчийн салбар хэлбэрээр байгуулагдаж байсан бол 1981 онд их эмчийн орон
тоотой болж өргөжиж анх төрөхийн 3, өвчтөний 2 ороор нийт 5 орон тоотой болж
одоо нийт 20 орон тоотойгоор ажиллаж байна. Ерөнхийдөө төрөх, хүүхэд, дотор
гэдэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. 2012 онд зориулалтын шинэ байр
баригдсанаар нэг зэрэг 20 өвчтөн хэвтүүлэн эмчлүүлэх боломжтой болсон.
Эмнэлэг
§ Эрүүл мэндийн төв
§ Бугат сумын 3-р багийн нутагт байршилтай
§ 20 ортой
§ 2 эмч, 5 сувилагч нийт 26 ажиллагчидтай
§ Шинэ барилга 2012 онд ашиглалтанд
орсон тоосгон хийцтэй, зориулалтын
барилга. Инженерийн бие даасан хангамжтай. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах
стандартын шаардлага хангасан барилга юм.
Цэцэрлэг
Бугат сумын хүүхдийн цэцэрлэг
нь анх 1963 онд 1 бүлэг 5 багш ажилчинтай байгуулагдсан бөгөөд эдүүгээ 5
бүлэгтэй 124 хүүхэд хүмүүжиж 23 багш
ажилчинтай үйл ажиллагаагаа явуулж байна.
Ахуй үйлчилгээ
байхгүй байна
Соёл спорт
Соёлын төв
§ Соёлын төв
§ Бугат сумын 3-р багийн нутагт
байршилтай.
§ 100 хүний суудалтай
§ 7 ажиллагчидтай
§ 1998 онд ашиглалтанд орсон блокоор барьсан, зориулалтын бус барилга. Нам
даралтын зуухтай. Тус барилгад 2007 онд засвар хийсэн боловч ашиглах боломжгүй
гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан тул үйл ажиллагаагаа зогсоосон байна.
Шинээр Соёлын төвийн барилга барих шаардлагатай.
Шашин,
сүм хийд
Сумын хэмжээнд 1 сүм хийд байдагаас лалын
сүм юм.
Уг хийдэд нийт 3 санваартан ажиллаж
байна.
Ажиллах
хүч
Ажиллах хүч салбараар
Салбар |
Хэмжих нэгж |
2012 |
||
Сумын төвд |
Хөдөөд |
Нийт |
||
Аж
үйлдвэр |
Хүн |
|
|
|
Хөдөө
аж ахуй |
Хүн |
613 |
438 |
1051 |
Үйлчилгээ
|
Хүн |
514 |
1 |
515 |
Нийт |
Хүн |
1127 |
439 |
1566 |
Төрийн байгууллагад 158 хүн ажиллаж
байна.
Ажилгүйдэл, ядуурал
Суманд бүртгэлтэй ажилгүй 283 иргэн
байна. Нийт ажилгүй иргэдийн 22 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй
ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 13 хувийг дээд, 4 хувийг
тусгай дунд, 61 хувийг бүрэн дунд, 16
хувийг бүрэн бус дунд, 6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж
байна.
ХОТ БАЙГУУЛАЛТ,
БАРИЛГА
Хот байгуулалт, газрын харилцаа
Бугат
сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин
юм.
Сумын
хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2010 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр
боловсруулсан.
Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:
§ орон сууц, олон нийтийн бүс 38.19 га
§ үйлдвэрлэлийн бүс 2.4 га
§ ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 0.280 га
§ хөдөө аж ахуйн бүс
49 га
§ зуслангийн бүс 43677.5 га
Өнөөгийн байдлаар 2783 иргэн гэр
бүлийн хэрэгцээний зориулалтаар 668 га газар өмчилж, 440 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө,
хаваржааны зориулалтаар 183.8 га газар, 367 иргэн, аж ахуйн нэгж зуслангийн
зориулалтаар 73.7 га газар, 55 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал
жуулчлалын зориулалтаар 216 га газар,
119 иргэн 29 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 1540 га газар
эзэмшиж байна.
Барилга
2012 онд орон нутгийн барилгын конпаниуд 389 сая
төгийн хүн эмнэлэгийн барилга угсралтын ажил гүйцэтгэсэн.
Засаг
даргын Тамгын газар
§ ЗДТГ-ын барилга
§ Бугат сум 3-р багийн нутагт байршилтай
§ 18 ажиллагсадтай
§ 1985 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын бус, ахуйн
үйлчилгээний барилга. Шинээр зориулалтын барилга барих шаардлагатай.
СУМАНД ХЭРЭГЖИЖ БУЙ
ТӨСЛҮҮД
ü Малын индексжүүлсэн даатгал төсөл
ü Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл
ü Тогтвортой амьжиргаа II
төсөл
ü Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн
төслүүд
ü Малжуулах төсөл
ü Бэлчээрийн менежмент
ü Адрагийн төсөл
ü Дэлхий Зөн олон улсын байгууллагын төсөл
Сумын сор бүтээгдэхүүн
байхгүй
СУМЫН ХӨШӨӨ,
ДУРСГАЛ
Хөшөө дурсгалын нэр: Хасбаатарын
хөшөө
Байгуулагдсан он: 1970
Хөшөө, дурсгалын намтар: Ардын
хувьсгалын партизан хас баатар, Толбо нуурын тулаанд зориулсан
СУМЫН ХӨГЖЛИЙН
ЗОРИЛТ
Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн
үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн
ажиллаж байна. Үүнд:
- Эдийн засгийн
бүтцийг боловсронгуй болгож,
хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох
суурь нөхцөлийг
бүрдүүлэх
- Ажлын байрыг 2 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг
хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн
бүтэцтэй уялдуулан зөв байршуулах
- Нийгмийн дэд бүтэц, орон
сууцны хангамжийг дээшлүүлэх
Сумын
онцлог
Тус сум онцлог нь аймагт ойрхон, аймгийн
төвийн иргэдийг сүү цагаан идээ, хүнсний ногоогоор хангах боломжтой юм Дэд бүтэц хөгжисөн цаашид аялал
жуучлалыг хөгжүүлэх казакын уламжлалт бүргэдийн баяр, көкбар, зэрэг
тэмцэнүүдийг сумдаа жил бүр зохион байгуулаж байгаа болно.