Баян-Өлгий аймгийн Бугат сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Бугат сумын ИТХ

4 ДҮГЭЭР БАГИЙН ИНХ ХУРАЛДАВ

2023-05-30

Буга багийн ИНХ-ыг Буга багийн хойд тал, хар ус буюу багийн төвд 2 хэсэг болгон хуралдуулав. Хуралдаанаар зусланд гарах, хадланд буух, намаржаанд буух, оторт гарах хугацааг тогтоож, 2024 онд ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх ажилд санал авах зэрэг ажлуудыг хэлэлцэв. ИНХ-д сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогч, зохих мэргэжилтэнгүүд оролцов. Багийн иргэдийн саналаар өөрсдийн хөрөнгөөр багийн төвийг 2 улиралтай багтаагаад засварлаж дуусгахаар шийдвэрлэв. Багийн төвийг засварлахад ИТХ-ын дарга Х.Амангажы 500.0, Засаг дарга Х.Ерлан 200.0, Засаг даргын орлогч Б.Хажмурат 100.0, МАА-ын тасгийн дарга М.Мерей 100.0, Буга багийн ахмад настан Х.Рауль 100.0, Нуран 300.0, багийн Засаг дарга У.Аманкелди 200.0, багийн эмч Гүлмерей 100.0, багийн иргэн А.Малгаждар 200.0 төгрөгийн хандви өргөхөө мэдэгдсэн.

Мөн 4 багийн нутаг дэвсгэрт хог боловсруулах үйлдвэр бариулах газрыг баталж, хог боловсруулах үйлдвэр барих хүсэлт ирүүлсэн Өлгийн сумын иргэн Нурлан буга багт мал угаах ван барьж өгнө гэсэн амлалт өгсөн

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%