Баян-Өлгий аймгийн Бугат сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Бугат сумын ИТХ

"МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ НЬ"СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2017-03-10

Аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 1.2 дахь заалтыг хэрэгжүүлэх, аймгийн нутаг дэвсгэрт гарч байгаа малын хулгайн зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, малын хулгайн гэмт хэргийг цаг алдалгүй илрүүлэн шийдвэрлэхэд хууль хяналтын байгууллага, сумын удирдлагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 13:00 цагт Алтанцөгц сумын “Соёл гэгээрлийн төв”-д “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх нь” сэдэвт хамтарсан зөвлөгөөн зохион байгуулагдлаа.

Уг зөвлөгөөнд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, ЗДТГ-ын ХЭЗХэлтэс, Цагдаагийн газар, Алтанцөгц, Баяннуур, Бугат сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга тус сумдын ИТХ-ын Төлөөлөгчид, бүх багийн засаг дарга нар болон ард иргэдийн төлөөлөл оролцлоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%